Site announcements

2024 оны анхны "Комплаенсын ажилтныг мэргэшүүлэх" сургалт 1-р сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

by FINANCIAL EDUCATION HUB -

Комплаенсын ажилтнууд нь чиг үүргийнхээ хүрээнд ажлын цар хүрээгээ ойлгон, олон улсын байгууллага болон зохицуулагч байгууллагуудаас шаардаж буй хууль, журам, дүрмийг чанд сахиулан биелүүлэх чадварыг эзэмшихдээ банк, санхүүгийн салбартаа туршлагатай манай сургагч багш нараас мэдлэг эзэмших, мэдээлэл солилцох замаар туршлага судлах боломжтой.
Энэхүү сургалт нь комплаенсын ажилтнуудыг нарийн мэргэшүүлэх шаардлага хэрэгцээнд тулгуурлан, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд урьдач нөхцлийг бүрдүүлэх зорилготой, системтэй, нарийвчилсан, ахисан шатны мэдлэг олгон, шалгалт авч сертификат олгодог сургалт юм.
Та уг сургалтанд хамрагдахыг хүсвэл, өөрийн мэргэжлийн холбоодоороо дамжуулан, эсвэл манай дараах линкээр дамжуулан бүртгүүлэх боломжтой.
www.feh.mn
Холбогдох утас: 90905800

Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана

by FINANCIAL EDUCATION HUB -

Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яамны Канад сангийн тэтгэлэгтэй БГД-ийн 18-19 настай хүүхдүүдэд зориулсан "Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана" сэдэвт сургалтыг Financial Education Hub-ын баг хамт олон 6 сарын хугацаанд амжилттай зохион байгуулж, Канад санд тайлангаа илгээж, 2023 оны 3-р сарын 1-нд өндөрлөлөө.
3 насны ангилалаар сургалтанд хамрагдсан хүүхдүүд маань Сертификаа гардан авлаа.
Бид сургалтынхаа хөтөлбөр, агуулгатай уялдуулан банк, санхүүгийн салбартаа нэр хүндтэй, нийгмийн хариуцлагатай, олон чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагуудыг сонгож нийт 17 удаагийн сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Гол зорилго нь хүүхдүүддээ, "Эх орондоо ажиллаж, амьдрах боломжийг таниулах, мэргэжлээ зөв сонгож, нийгэмдээ хувь нэмрээ оруулах нь ирээдүйн сайн сайхан амьдралын гол суурь юм" гэдгийг харуулж, ойлгуулахыг зорьсон тул ажлын байрны орчин нөхцөл таатай, гадагш харагдац сайтай өндөр барилгуудад оффистой, техник технологийн шийдлийг өргөн ашигладаг болон дижитал санхүүгийн үйлчилгээг санал болгох замаар үйл ажиллагаагаа явуулдаг, үлгэрлэхүйц байгууллагуудыг сонгож, сургалтын орчныг аль болох хүүхдүүддээ сонирхолтой байлгахыг зорьсон.
Сургалтын явцад бүх талаар дэмжин ажилласан Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яамны Канад сангийн хамт олон болон Creditech CTM - Кредитех СТМ ББСБ-ын хамт олон, мөн сургалт хамтран зохион байгуулсан дараахь байгууллагууддаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.
I бүлэг (15 нас): 2022.10.29– 2022.11.19-ний хооронд 5 удаа
2022.10.29
2022.11.05
3. ICT Group 2022.11.12
2022.11.18
5. FinSight Corp 2022.11.19
II бүлэг (16-17 нас): 2022.12.03 – 2022.12.28-ны хооронд 5 удаа
2022.12.03
2. ICT Group 2022.12.10
3. TransBank 2022.12.21
4. InvesCore Capital 2022.12.24
5. Бадрал капитал ХХК 2022.12.28 (ZaisanSquare)
III бүлэг (18-19 нас): 2022.12.17 – 2023.02.18-ны хооронд 5 удаа
2023.01.07
2. ICT Group 2023.01.14
II, III бүлгийн хүүхдүүдэд:
МБ-ны Эрдэнэсийн сан 2023.01.25
Хаалтын ажиллагаа – Сертификат гардуулах (3 бүлэг)
Бадрал капитал ХХК 2023.02.18 (ZaisanSquare)
Canadafund

CanadaFundCanadaFund

Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана

by FINANCIAL EDUCATION HUB -

"Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана" сэдэвт Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яамны дэргэдэх Канад сангийн тэтгэлэгтэй, БГД-ийн 15-19 настай хүүхдүүдэд зориулсан "Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана" сэдэвт сургалт маань амжилттай үргэлжилсээр байна.

 

 

'Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана"

by FINANCIAL EDUCATION HUB -

Financial Education Hub ТББ нь Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-ны Канад сангийн тэтгэлгээр “Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана” сэдэвт БГДүүрэгт байрших ЕБС-ийн 6 сургуулийн 16-17 насны 35 хүүхдэд зориулсан 2 дахь ээлжийн цогц сургалтаа 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ.
16-17 насны хүүхдүүд маань мэргэжил сонголтоо зөв хийх, ирээдүйн ажил, амьдралаа амжилттай төлөвлөх хариуцлагатай насан дээрээ байгаа тул бид сургалтын агуулга, хөтөлбөрөө аль болох тэдгээрт нийцүүлэхийг зорьж, сургалт зохион байгуулах газруудаа ч сонгож зохион байгуулж байна.
Нийгмийн сайн сайхан аж байдал, хөгжлийн талаарх ойлголтыг өгөх зорилгоор бид өмнөх сургалтаа ICT Group-д зохион байгуулсан бол, санхүүгийн суурь боловсрол олгох сургалтаа Шангрила оффисын 15 давхарт байрлах, банкны бүх үзүүлэлт нь 100 хувиас дээш давсан үзүүлэлтээрээ 2021 онд салбартаа тэргүүлсэн, олон улсын жишигт нийцсэн хувийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж буй TransBank дээр амжилттай зохион байгууллаа.
Банкны салбарт 17 жил ажилласан туршлагатай, тус банкны Дэд захирал А.Сандагсүрэн хүүхдүүдэд зориулж, банк хэрхэн Олон улсын үнэлгээний компаниудын болон Монголбанкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилладаг талаар, олон төрлийн онцлох, шинэлэг бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг санал болгох замаар хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зээлд байршуулж, улмаар ашигтай ажиллах зарчим, санхүүгийн мөнгөн урсгалын талаар маш ойлгомжтой, дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.
Тэрбээр маргаашийн бүх ажлаа урьд өдөр нь бодож, төлөвлөхийн ач тус, санхүүгийн сахилга баттай байж, цагийн менежментийг баримтлах талаарх өөрийн туршлагаас зааж, зөвлөлөө.
Мөн бид эрүүл мэндийн талаарх ойлголтыг өгөх зорилгоор Дөрөвдүгээр эмнэлэг-ийн сэтгэл засалч эмч Л.Хоролсүрэнг урьж оролцуулан, өсвөр насны хүүхдүүдийн онцлог, тэдгээрийн сэтгэцийн хөгжил болон сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлуудыг хэрхэн таньж мэдэн хариу арга хэмжээ авах, стрессээ хэрхэн тайлах аргын талаар зөвлөгөө авлаа.
CANADA FUND

canadafund

"КОМПЛАЙНСЫН ЭРСДЭЛИЙГ УДИРДАХУЙ" ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2

by FINANCIAL EDUCATION HUB -

Financial Education HubТББ 2022 оны 12-р сарын 5-ны өдөр “Комплайнсын эрсдэлийг удирдахуй” панел хэлэлцүүлэг-2-ыг амжилттай зохион байгууллаа 👏👏👏
✅ Өмнө жил Санхүүгийн Зохицуулах Хороо-ны зохицуулалттай 6 салбар болох Банк бус санхүү, Үнэт цаас, Даатгал, Хадгаламж зээл, Үл хөдлөх хөрөнгө болон Үнэт металын салбарын 50 төлөөлөл танхимд биечлэн, Зүүм болон Financial Education Hub пэйжээр нийт 3000 шахам хүн оролцож хамтран зохион байгуулж байсан бол энэ удаад Вертуал хөрөнгийн үйлчилгээ, Даатгалын зуучлал болон Хохирол үнэлэгч мэргэжлийн холбоодуудын төлөөллүүд нэмэгдсэн нь онцлог байлаа.
✅ Тус хэлэлцүүлэгээ бид Санхүүгийн Зохицуулах Хороо - ны Мөнгө угаахтай тэмцэх алба болон Компаний засаглал, комплайнсын газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба болон Asian Banking School, Пилиппинийн Комплайнсын холбоотой хамтран өргөн хэмжээнд зохион байгууллаа.
✅ Бид хэлэлцүүлгийн үр дүнд, илтгэгчдээс өгсөн зөвлөмж, дугуй ширээний ард салбар бүрийн төлөөллүүдтэй хамтарч хийсэн салбарын эрсдэлийг үнэлэх арга, аргачлалынхаа үр дүнгийн нэгтгэл, салбарын оролцогчдынхоо дуу хоолойг нэгтгэн бүх оролцогчиддоо илгээж танилцуулах бөгөөд цаашид харин эдгээрийн дагуу авч хэрэгжүүлэх ажлуудыг маш тодорхой болгож, үр дүнтэй хамтарч хэрэгжүүлэх, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд идэвхитэй хамтран ажиллах болно.
✅ 2019 онд Монгол улс “Саарал жагсаалт”-нд ороход нөлөөлсөн хүчин зүйлсийг харахад, ФАТФ-ын зөвлөмж болон Санхүүгийн Зохицуулах Хороо-ны эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт, шалгалт, стандартын дагуу өөрсдийн салбарын эрсдэлүүдийг тогтмол үнэлэх, тэдгээрийг бууруулахад хамтран ажиллах, мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийг мөрдөж, санаатай болон санамсаргүй байдлаар зөрчихгүй байх нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд онцгой хамааралтай юм.
✅ Иймд энэхүү хэлэлцүүлэг маань манай улсыг 2023 онд дахин үнэлэх ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн үнэлгээ болон цаашид санхүүгийн салбарын үйл ажиллагаанд энэ чиглэлээр тулгарах эрсдлүүд болон тэдгээрийг зүй зохистой удирдахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
✅ Ингээд манай хэлэлцүүлэгт танхимд болон онлайн платформоор оролцсон нийт оролцогч та нартаа ажлын өндөр амжилт хүсье. 👏👏👏
  

КОМПЛАЕНСИЙН ЭРСДЭЛИЙГ УДИРДАХУЙ HYBRYD ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

by FINANCIAL EDUCATION HUB -

Financial Education Hub ТББ-с 2022/12/05-ны өдөр 9:00-13:00 цагт “КОМПЛАЕНСИЙН ЭРСДЭЛИЙГ УДИРДАХУЙ HYBRYD ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” хийгдэх гэж байна.
📌ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗОРИЛГО
✅СЗХ-ны зохицуулалттай салбаруудад эрсдэлд суурилсан аргачлалыг хэрхэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх
✅Хуулиар хүлээсэн үүрэг, ФАТФ-ын зөвлөмж, стандартыг үр дүнтэй биелүүлэхэд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг олох

hybrid

"ӨГЛӨӨНИЙ ЦАГАА ӨӨРТӨӨ" УУЛЗАЛТ

by FINANCIAL EDUCATION HUB -

“Financial Education Hub” ТББ “Өглөөний цагаа өөртөө” сэдэвт уулзалтыг сар бүрийн сүүлийн 7 хоногт зохион байгуулж байхаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ удаагийн зочин илтгэгчээр ББСБХолбооны Комплаенсийн хорооны дарга, Санхүүгийн салбарын Комплаенсийн мэргэжлийн зөвлөлийн үүсгэн байгуулагч Д.Цолмон "Комплаенсийн эрсдэлийг удирдахуй" сэдвээр та бүхэнтэй харилцан ярилцаж, мэдээлэл солилцох болно. 👏👏👏

Бидний анхны уулзалтад Australia New Zealand Institute-ийн сургагч багш Thomas Lai багшийг урьж, "САНХҮҮГИЙН САЛБАРЫН АЖИЛТАНД ШААРДЛАГАТАЙ хувь хүний УР ЧАДВАРУУД" /soft skills/ сэдвээр

 2 дахь удаагийн зочин илтгэгчээр Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар уригдан оролцож “Саарал жагсаалт ба Комплаенс” сэдвээр оролцогчдод мэдлэг, мэдээлэл түгээсэн билээ.

Бүртгэлийн линк: https://forms.gle/yvyxo3Nz2EisBDvv7

morning


"САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛООР ДАМЖУУЛАН АМЬДРАХ УХААН СУУЛГАНА" сургалт

by FINANCIAL EDUCATION HUB -

“Санхүүгийн боловсролын HUB” ТББ нь Канад сангийн тэтгэлгээр Баянгол дүүрэгт амьдардаг ЕБС-ийн 15 настай 35 хүүхдэд зориулсан “Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана” сэдэвт сургалтынхаа 3 дахь удаагийн оролтыг ICT Групп дээр 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

✅ Сургалтын явцад хүүхдүүд маань тус группийн үйл ажиллагааны онцлог, ажлын байрны орчин нөхцөл, Монгол улсад технологийн хөгжил ямар түвшинд хүрч, нийгмийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талаар болон алсын хараа, төлөвлөж буй ажлуудтай нь танилцсан нь тэдгээрийн ирээдүйн мэргэжил сонголт болон эх орондоо ингэж ажиллаж, амьдрах боломжтой юм байна гэдийг харж, ойлгоход нь их хувь нэмэр боллоо. 

✅ Мөн “Хүүхдүүдээ эрүүл мэнддээ анхаарцгаая” сэдвийн хүрээнд, эрүүл амьдралын зөв хэв маягтай болоход зөв хооллолт болон эрүүл ахуйн талаарх ойлголт нь ямар чухал болохыг заалгаж, өсвөр насны хүүхдүүдийн бие организм болон сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндэд гарч буй өөрчлөлтүүд нь гадаад, дотоод орчны нөлөөлөлтэй тулахаар зан харилцаа болон амьдрал дээр хэрхэн илэрдэг талаар УКХТЭ-ийн мэдрэлийн мэс заслын эмч М.Тэмүүжингээр тайлбарлуулж, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авлаа. 

✅ Эмч маань ирээдүйн мэргэжлээ сонгохдоо одооноос хүүхдүүд хэрхэн боломжтой цагаа зөв сонгож тэсвэр тэвчээртэй төвлөрч сууж сурах, өөрийн биеийн онцлогийг дасгал хөдөлгөөний тусламжтайгаар хөгжүүлж болдгийг, ном сайн уншихын ашиг тусыг тайлбарлахын зэрэгцээ архи, тамхи, дэлгэцийн донтолт, хорт зуршил, осол гэмтлээс хэрхэн болгоомжилж, зайлсхийх талаар тайлбарлаж өгсөн нь хүүхдүүдэд их сонирхолтой байлаа.

Санхүү

Санхүүгийн боловсрол

"САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛООР ДАМЖУУЛАН АМЬДРАХ УХААН СУУЛГАНА" сургалт

by FINANCIAL EDUCATION HUB -

“Санхүүгийн боловсролын HUB” ТББ нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Канад сангийн тэтгэлгээр Баянгол дүүрэгт амьдардаг ЕБС-ийн 15-19 настай 105 хүүхдэд зориулсан “Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана” сэдэвт цогц сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд, эхний ээлжинд зөвхөн 15 настай 35 хүүхдүүдэд зориулж, тэдгээрийн насны онцлог, хүсэл мөрөөдөл, ирээдүйн мэргэжил сонголт зэрэгтэй нь уялдуулан санхүүгийн боловсрол, эрүүл мэнд, сайн сайхан аж байдлын талаарх сургалтын хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлж, 7 хоног бүрийн Бямба гарагт амжилттай зохион байгуулсаар байна. 

 Эхний удаагийн сургалтаар хүүхдүүд маань “Мөрөөдөл ба Ирээдүй” сэдвийн хүрээнд өөрийгөө таньж мэдэн, ирээдүйд мөрөөдлийн ажлаа хэрхэн зөв олж хийх, яаж хөрөнгө оруулах талаар ярилцаж, мөрөөдлөө цаасан дээр буулгаж, түүндээ зориулсан төлөвлөгөө гаргаж, эцэг эх, гэр бүлдээ танилцуулж, дэмжлэг авч хэрэгжүүлэх талаар суралцсан. 

2 дахь удаагийн сургалтаар “Мөнгө ба Амьдрал” сэдвийн хүрээнд, хүний амьдралд зайлшгүй тохиолддог, санхүүгийн шийдвэр гаргах шаардлагатай үйл явдлуудын мөнгөний хэмжээг тооцоолж сурах, мөнгөний урсгалыг хэрхэн зөв удирдах, мөнгийг одооноос яаж хуримтлал болгох зуршилтай болох талаар болон хэрхэн найзуудтайгаа нийлж мөнгөтэй болох талаар дасгал ажил хийн, хөгжилтэй өнгөрүүллээ.

сургалт

КОМПЛАЕНС-УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛАЛ практикт суурилсан сургалт

by FINANCIAL EDUCATION HUB -

"Санхүүгийн боловсролын HUB" ТББ-с 11р сард зохион байгуулагдах сургалтын хуваарийн дагуу 2022 оны 11-р сарын 28, 29-нд удирдах ажилтнуудад зориулсан "КОМПЛАЕНС - УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛАЛ" практикт суурилсан 2 өдрийн сургалтыг зохион байгуулах гэж байна.

Сургалтын огноо: 2022.11.28, 29 10:00 – 13:00
Сургалтын хэлбэр: Цахим

Удирдах ажилтны манлайлал


Older topics...